Хөтөлбөрийн зорилго:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг спортоор дамжуулан чадавхижуулах, тэдний хооронд үүсдэг үл үзэгдэх ханыг нурааж, урам зориг өгөх.  Бэрхшээлгүй хүүхэд залуусын нийгмийн идэвхийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтыг сайжруулах.

Зорилт:

Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 5 болон бэрхшээлгүй 5 хүүхэд залуусыг сонгож 2, 2-оор нь нэг баг болгож, 2  хөтөлбөрийн ажилтны хамтаар 2 долоо хоногийн турш  АНУ-д спорт айлчлал хийх ба холын зайн гүйлтийн чиглэлээр дараах зүйлсэд суралцана:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг спортод хамруулахын ач холбогдлыг таниулах, тэдний оролцоог дэмжих
  2. Хөгжлийн бэрхшээлтэй залуу тамирчдын өөртөө итгэлтэй байдал, манлайлан үлгэрлэх чадварыг нь хөгжүүлэх
  3. Америк, Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй болон бэрхшээлгүй залуусын боломж бололцоо, авъяас чадварыг таниулах, нөхөрлөлийг бий болгох
  4. Америк, Монголын хоорондын спортын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, тусгай хэрэгцээт залуусыг чадавхижуулах

 

Хөтөлбөрт оролцох:

Доорх материалыг шаардлагын дагуу бүрдүүлэн “Ахиллис Монгол” ОУБ-ын байранд хүргэж өгөх эсвэл  info@achillesmongolia.mn, хаягаар хавсралт болгон илгээнэ.

Хаяг: ХУД 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Банкны байр /Эрэл автобусны буудалын ард/

Утасны дугаар: +976 94992001

Хөтөлбөрийн материалыг 2017 оны 3 сарын 24-ны 15 цагийн дотор хүлээж авна.

Татаж авах удирдамж, анкетууд:

 

Хөтөлбөрийн удирдамж         Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анкет      Хөгжлийн бэрхшээлгүй иргэдийн анкет