Donation(Mgl)

Хандивлагчдад зориулсан мэдээлэл

Хандивлагч болсноор тухайн хувь хүн ба албан байгууллага нь нийгмийн хариуцлагатай гэдгээ илэрхийлж буй нэг хэлбэр юм. “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын хувьд хандивын олон чиглэлийг санал болгодог бөгөөд та дараах мэдээлэлтэй танилцан сонголт хийгээрэй.

Хөтөлбөрийн нэр Зорилтот бүлэг Хандивын зориулалт Юу хандивлаж болох вэ? Гарах үр дүн
Ахиллис хүүхэд хөтөлбөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зайн марафон дуусгахад нь хэрэгтэй байгаа спортын хувцас хэрэгсэл, урамшуулал, хөтөлбөртэй холбоотой хүүхдийн замын зардлууд – Хүүхдийн спортын хувцас хэрэгсэл
– Гүйлтийн хэмжигч
– Цэвэр ус, ундаа
– Бензин
– Хүүхдийн бусад хэрэгсэл
– Мөнгөн хандив
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулна. Олон нийтэд нөлөөлнө.
Гараа хөтөлбөр Спортоор хичээллэж эхэлж буй хүүхэд залуус Спортын хувцас хэрэгсэл, Хиймэл гар хөлний эд ангиуд, Тэргэнцэрийн эд ангиуд, Тэргэнцэр – Спортын хувцас хэрэгсэл
– Гүйлтийн хэмжигч
– Цэвэр ус, ундаа
– Бензин
– Спортын тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл
– Мөнгөн хандив
Спортоор хичээллэх хөгжлийн бэрхшээлтэй залуусын тоо нэмэгдэнэ.
“Дүүлэн нис” хөтөлбөр Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Гадаадын болон үндэсний тэмцээнд оролцоход замын зардал – Замын зардал-мөнгөн хандив
– Онгоцны тийз/орон нутгийн болон дотоодын нислэгийн зардал/
Тамирчдийн чансаа нэмэгдэнэ, Монгол улсын төлөөллөөр пара төрлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна.
“Дасгалжуулагч “ хөтөлбөр Мэргэжлийн спортын дасгалжуулагч багш нар Сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, заалны түрээс, /хөгжлийн бэрхшээлтэй багшийн унааны зардал/ – Заал ашиглуулах
– Сургалтын хэрэгсэл
– Бензин
– Цэвэр ус, ундаа
– Бэлтгэлийн үеийн хүнс, нэмэлт тэжээл
– Мөнгөн хандив
Спортын сургалтын чанар сайжирна. Тамирчдын тоо нэмэгдэнэ.
Амьдрах ухааны хөтөлбөр Мэс заслын дараах хөдөлмөрийн чадвар алдсан иргэд /эмнэлэгт суурилсан үйл ажиллагаа/ Мэс засал хийлгэсний дараах нөхөн сэргээлт, эргэн босоход чиглэсэн амьдрах ухааны сургалт, мэдээлэл, хангамжууд – Хиймэл хөл, гарын эд хэрэгсэл,
– Эмнэлгийн туслах хэрэгсэл
– Сургалтын хэрэгсэл
– Сургалтын тоног төхөөрөмж
– Мөнгөн хандив
– Бензин
– Цэвэр ус, хүнс
Эмнэлэгт хэвтэж буй хөдөлмөрийн чадвар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн нөхөн сэргээх өөрийгөө хэрхэн арчлах, хөл дээрээ хэрхэн босох талаар үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна. Ганцаарчилсан зөвлөгөө авах, зааварчилгээ боловсруулахад туслана.
Марафон аялал Ахиллис Монгол салбарын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид Гадаадын болон үндэсний марафонд оролцоход замын зардал – Замын зардал-мөнгөн хандив
– Онгоцны тийз/орон нутгийн болон дотоодын нислэгийн зардал/
– Спортын хувцас хэрэгсэл
– Амин дэм бэлдмэлүүд
– Бэлтгэлд зориулалттай хоол хүнс
Ахиллис Монголын олон улсын салбарт оролцоо сайжирна. Жил бүр нэг уриатай гүйдэг тул нийгмийн нөлөөллийн ажил болдог.
“Итгэл Найдвар Боломж” Улаанбаатар хагас марафон Жил бүрийн 9-р сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрөөр зохион байгуулдаг Марафон зохион байгуулахтай холбоотой бүх зардал – Мөнгөн хандив
– Цэвэр ус
– Хэвлэл /номер, урилга/
– Подвалка
– Хэвлэл мэдээллээр түгээх
– Бензин
– Шагналууд /нэрэмжит шагнал/
– Марафоны үеэр ажиллах сайн дурынхны хүнс
– Бусад холбогдох
Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй нөлөөлийн спортын хамгийн том арга хэмжээ юм. Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага өөрчлөгдөнө.

Та хандивлагчдийн мэдээллийг харахын хүсвэл ЭНД дарна уу:
2015 он: ЛайкЛайф рич ХХК
2015 он : Ариг банк
2015 он : BTF ХХК /Ахиллис хүүхэд хөтөлбөр, Маарфон аялал хөтөлбөр, Итгэл Найдвар боломж марафон/
2015 он: АНУ дахь хувь хүмүүсийн хандивын жагсаалтийг ЭНД-ээс үзнэ үү

Танай байгууллагын нэрэмжит хандивийн хэмжээнээс хамаараад бид талархалын өргөмжлөл гардуулах ба танай байгууллагын дэмжлэгийг нэг жилийн хугацаанд өөрийн харилцагчдидаа сүлжээгээрээ дамжуулан мэдээлэх болно. Байгууллагаараа хандивлах болохдоо та бүхэн аль нэг үйл ажиллагааг дагнан ивээн тэтгэх, эсвэл аль нэг хөтөлбөрийг сонгох нь тохиромжтой. Бид танай байгууллагын лого болон нэрийг ивээн тэтгэсэн үйл ажиллагаа, хөтөлбөрийн сурталчилгааны хуудас, хувцас хэрэгсэл дээр байршуулж болно.

Танай гэр бүл нийгмийн сайн сайхны хөгжилд хувь нэмэр оруулах нь үр хүүхдэдээ үзүүлж буй үлгэр жишээч үйл ажиллагаа юм. Иймд та өөрийн гэр бүлийн нэрэмжит хандивийг аль нэг хөтөлбөрт, тамирчинд зориулан байнгын давтамжаар болон нэг удаад өгч болно. Бид танай гэр бүлд талархалын бичиг гардуулж, ивээн тэтгэсэн үйл ажиллагааг хандивийн хэмжээнээс хамааран нэрэмжит болгож болно.