Who_We_Are(Mon)

“Ахиллис Интэрнэшнл” олон улсын байгууллага

Одоогоос 39 жилийн өмнө Дик Траум гэж америк залуу ид насандаа хөлөө тайруулжээ. Тахир дутуу байдалдаа гутралгүй хүмүүнлэгийн үйлс хийхээр сэтгэл зориг шулуудсан байдаг. Гүйлтээр хичээллэж, улмаар Нью-Йорк хотод зохиогдсон холын зайн  тэмцээнд оролцсон ба түүний энэ сонголт нь амьдралынх нь үнэмлэхүй өөрчлөлт болсон гэдэг. Ингээд 1983 онд өөртэйгээ ижилхэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилгоор Achilles Track клубыг үүсгэн байгуулсан нь өдгөө “Achilles International” олон байгууллага болон өргөжиж дэлхийд 65 салбартай болоод байна.

Ахилчуудын онцлог нь соёл амралтын болон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, баялдаржуулах клуб, спорт цогцолборууд зэрэг газарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулж, сайн дурынхны холбоогоороо дамжуулан тусламж дэмжлэг үзүүлдэг. Ийм тогтмол ажиллагааны үрээр гүйгчдэд биеийн хүчний чадвар сууж, өөрийгөө ялж чадсан сэтгэлийн тэнхээгээр аливаа саад бэрхшээлийг даван туулах хэмжээлшгүй боломжийг олж авдаг байна.

Ахиллис Интернэшнл олон улсын байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://achillesinternational.org сайтад зочилно уу.

Ахиллис Интернэшнл байгууллагын салбарууд
World-Map

“Ахиллис Интернэшнл Монгол” олон улсын байгууллага

Бусдын тусламж дэмжлэг дээр амьдрал нь бараг оршин тогтнож байдаг Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст итгэл найдвар өгөхийн тулд Амжилтын хэлхээ ТББ-аас санаачлан Ариг банктай хамтран “Ахиллис Интэрнэшнл Монгол” олон улсын байгууллагын салбарыг 2014 оны 12-р сард үүсгэн байгуулсан.

Зорилго:

Бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь дээшлүүлэх

Багийн бүрэлдэхүүн:

Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 90 орчим гишүүнтэй, сайн дурын 14 ажилтантай, удрдах зөвлөлийн 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Албан ёсны фэйсбүүк хуудас нь 1700 лайктай, мэдээллийн хүртээмж өдөрт 50.000 хүнд хүрдэг, Ахиллис Монгол фэйсбүүк дэх бүлэг нь 181 идэвхтэй гишүүнтэй байна.

Ахиллис Монгол юу хийсэн бэ?

  • 2014 оны 5-р сард олон нийтийн сүлжээгээр нэгдсэн бүлгийн анхны гүйлт
  • 2014 оны 6-р сарын 21-нд “Хамтдаа гүйцгээе – 1” бүх нийтийн марафон
  • 2014 оны 8-р сард “Хамтдаа гүйцээе – 2” хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт өгөх гүйлт
  • 2014 оны 9-р сард “Гинжийг тасалъя” нөлөөллийн гүйлт
  • 2014 оны 11-р сард хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар АНУ-ын Нью-Йорк хотын марафонд анх удаа амжилттай оролцсон
  • 2015 оны 1-р сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн клуб 120 гишүүнтэйгээр байгуулагдсан
  • 2015 оны 1-р сард сайн дурынхны сүлжээ 27 гишүүнтэйгээр байгуулагдсан
  • Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж байна
  • Дараах цахим хуудсуудыг идэвхтэй хөтлөн, үйл ажиллагааны мэдээллийг тогтмол хүргэж, олон нийтийн санаачлага, санал, шүүмжийг хүлээн авч хамтран ажилладаг
Даваахүүгийн ТӨМӨРХҮҮ

Даваахүүгийн ТӨМӨРХҮҮ

УЗ-ийн дарга:  Даваахүүгийн ТӨМӨРХҮҮ Ариг Банкны Гүйцэтгэх захирал Отгонтэнгэр их сургуулийг Англи хэлний багш-орчуулагийн бакалавр, New Pace их сургуулийг санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. АНУ-ын Бостон хотын Wainwright…

Отгоны САРАНЧУЛУУН

Отгоны САРАНЧУЛУУН

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн багш, “Амжилтын хэлхээ” ТББ-ын үүсгэн байгуулагч МУИС-ийг Нийгмийн ажилтан мэргэжлээр бакалавр, Израйл улсын Хэбрэйн их сургуулийг нийгмийн эрүүл мэндийн магистр зэрэгтэйгээр төгссөн. АНУ-ын Колумбын…

Ганбатын СОЛОНГО

Ганбатын СОЛОНГО

Forbes Life сэтгүүлийн эрхлэгч МУИС-ийг Олон улсын сэтгүүлчийн мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн. Хилийн чанадад амьдардаг монголчуудад эх орондоо баялаг бүтээж буй залуусын талаар бодит мэдээлэл өгөх, туршлага, мэдлэг солилцох зорилгоор…

Эрдэнэбатын БАТ-ОРШИХ

Эрдэнэбатын БАТ-ОРШИХ

“Хөгжлийн шийдэл” ТББ-ын захирал Бизнесийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах чиглэлээр Хятад, Турк, Монгол улсад амжилттай ажилласан туршлагатай. Сүүлийн 5 жил орон нутаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нийгмийн, гүйцэтгэл, засаглал,…

Энхболдын БОЛОРЧУЛУУН

Энхболдын БОЛОРЧУЛУУН

Монголын Хуульчдын Холбооны гишүүн, JCI Монголын байгуулагын 2010 оны Үндэсний Ерөнхийлөгч, “Таны инээмсэглэл” төвийн тэргүүн Цагдаагийн дээд сургууль, Удирдлагын хөгжлийн институтын бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн. Хуульч мэргэжилтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг…

Балданжамцийн АМАРЖАРГАЛ

Балданжамцийн АМАРЖАРГАЛ

Ариг Банкны Шинэ хөгжилд дагуулах жигүүрийн Манлай дэмжигч ОХУ-д Политехникийн сургууль, Улаанбаатар хотын ТИС-д, Лондонд тус тус боловсрол эзэмшсэн. Local Governance Development Fund ТББ-д нябо,  Цэцээ гүн коллежид багш, Хас…

Өнөржаргалын ОЧБАЯР

Өнөржаргалын ОЧБАЯР

Ариг Банкны Манлай дэмжигчийн туслах Хүрээ дээд сургуулийг Программист мэргэжлээр төгссөн. “Хогоо хогийн саванд хаяцгаая” нийгмийн хариуцлагат аяны санаачлагч, зохион байгуулагч.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрүүл мэнд болоод сэтгэл зүй, нийгмийн харилцааны олон асуудлыг шийдвэрлэхэд спорт хамгийн их тустай гэж бид үздэг. Тийм учраас “Ахиллис Монгол” клуб сар бүрийн тогтмол уулзалтыг зуны улиралд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, өвөл аль нэг спортын зааланд зохион байгуулж, нэг өдрийг хамтдаа өнгөрүүлдэг.

Та хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд ямар нэгэн спортын төрөөр хичээллэх, бусадтай танилцах, нийгмийн идэвхитэй амьдралд оролцож үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэхийг хүсвэл энэ www.facebook.com/group  холбоосоор орж мэдээлэл авах боломжтой.

Та манай гишүүн болохын тулд клубын үйл ажиллагаанд байнга оролцох, спортлог идэвхитэй байх ёстой. Гишүүнчлэлийн өргөдөл бөглөх бол ЭНД дарна уу.

Ахиллисийн идэвхитэй гишүүдийн талаар танилцуулж байна.

Бандийн Ганбаатар

Бандийн Ганбаатар

Статус: Гэрээт дасгалжуулагч багш Хөгжлийн бэрхшээлийн төрөл: нурууны Спортын түүх: сонирхогч Спортын амжилт:

Отгоны Саранчулуун

Отгоны Саранчулуун

Статус: Ахиллис Монголыг Үүсгэн байгуулагч Спортын түүх: 2014 оноос эхлэн хиймэл хөлтэйгөөр гүйлтээр хичээллэсэн Хөгжлийн бэрхшээлийн төрөл: Баруун хөлний тайралт Спортын амжилт: 2014 оны Нью Йорк хотын марафон, Хугацаа- 8:15:30 2015 оны Нью Йорк хотын марафон, Хугацаа- 8:00:30

Хадбаатарын Равдан

Хадбаатарын Равдан

Статус: Хөтөлбөр хариуцсан сайн дурын туслах Хөгжлийн бэрхшээлийн төрөл: зүүн гарын тайралттай Спортын түүх: сонирхогч, гүйгч Спортын амжилт: 2015 оны УБ марафон, 10 км- 9-р байр, Хугацаа:

Баасайн Зоригоо

Баасайн Зоригоо

Статус: сайн дурын туслах Хөгжлийн бэрхшээлийн төрөл: хоёр гарын тайралттай Спортын түүх: сонирхогч, гүйгч Спортын амжилт: 2015 оны УБ марафон, 10 км- 14-р байр, Хугацаа:

Пүрэвцогийн Энхманлай

Пүрэвцогийн Энхманлай

Статус: “Дүүлэн нис” тэтгэлэг хүлээн авагч Хөгжлийн бэрхшээлийн төрөл: Нуруу нугасны гэмтэлтэй Спортын түүх: Гар дугуйн төрлөөр хичээллэдэг мэргэжлийн тамирчин Спортын амжилт: 2012 оноос эхэлсэн, Монголын парахөнгөн атлектийн холбооны тамирчин НьюЙорк хотын марафон 2014 он, 2:10:00 минут БНСУ-д болсон Азийн тэмцээны алтан медаль, 1:59:00 минут 2015 оны Нью Йорк хотын марафон, зорилтот хугацаа- 1:50:00 УБ хотын марафон 2014 2-р байр, УБ хотын марафон 2015 4-р байр

Батдэлгэрийн Ванданпүрэв

Батдэлгэрийн Ванданпүрэв

Статус: “Дүүлэн нис” тэтгэлэг хүлээн авагч Хөгжлийн бэрхшээлийн төрөл: төрөлхийн гарны бэрхшээл Спортын түүх: мэргэжлийн тамирчин Спортын амжилт: 2012 оноос эхэлсэн, Монголын парахөнгөн атлетикийн холбооны тамирчин 2015 оны Нью Йорк хотын марафон, зорилтот хугацаа- 2:50:00 УБ хотын марафон 2014, 5км, 2-р байр, УБ хотын марафон 2015, 42 км, 9-р байр Улсын аварга 50 км т 2013 онд 3-р байр,барианы хугацаа 3:53:00 Улсын аварга 50 км, 2014 онд 2-р байр, барианы хугацаа 3:57:00

Энхбаяр

Энхбаяр

Статус: Ахиллис монгол клубын гишүүд хариуцсан сайн дурын ажилтан Хөгжлийн бэрхшээлийн төрөл: харааны бэрхшээлтэй

Лүндээгийн Гэрэл

Лүндээгийн Гэрэл

Статус: Гараа хөтөлбөр хариуцсан сайн дурын ажилтан Хөгжлийн бэрхшээлийн төрөл: төрөлхийн саажилт Спортын түүх: сонирхогч Спортын амжилт:

Ахиллис Монгол Төрийн Бус Байгууллага

Хаяг:

Ариг Банкны төв байр

Чингисийн Өргөн Чөлөө

Хан-Уул  Дүүрэг, 3-р хороо

И-мэйл: info@achillesmongolia.mn

Холбогдох дугаар: 70133060

 

Гүйлтийн бүртгэл хариуцсан ажилтан

С. Мөнх-тамга (утас:99226082)