Programms(Mon)
Programms(Mon)

Зорилтот хүн ам:
Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин

Хандивын зориулалт:
Гадаадын болон үндэсний тэмцээнд оролцоход замын зардал

Юу хандивлаж болох вэ?
– Замын зардал – мөнгөн хандив
– Онгоцны тийз /орон нутгийн болон дотоодын нислэгийн зардал/

Гарах үр дүн:
– Тамирчдын чансаа нэмэгдэнэ
– Монгол улсын төлөөллөөр пара төрлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна

Зорилтот хүн ам:
Спортоор хичээллэж эхэлж байгаа хүүхэд залуус

Хандивын зориулалт:
– Спортын хувцас хэрэгсэл
– Хиймэл гар хөлний эд ангиуд
– Тэргэнцрийн эд ангиуд
– Тэргэнцэр

Юу хандивлаж болох вэ?
– Спортын хувцас хэрэгсэл
– Гүйлтийн хэмжигч
– Цэвэр ус, ундаа
– Автомашины шатахууны зардал
– Спортын тоног төхөөрөмж, бусад хэрэгсэл
– Мөнгөн хандив

Гарах үр дүн:
Спортоор хичээллэх хөгжлийн бэрхшээлтэй залуусын тоо нэмэгдэнэ

Зорилтот хүн ам:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Хандивын зориулалт:
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийт зайн марафон дуусгахад нь хэрэгтэй байгаа спортын хувцас хэрэгсэл, урамшуулал, хөтөлбөртэй холбоотой замын зардлууд

Юу хандивлаж болох вэ?
– Хүүхдийн спортын хувцас хэрэгсэл
– Гүйлтийн хэмжигч
– Цэвэр ус, ундаа
– Хүүхдийн бусад хэрэгсэл
– Автомашинд шатахуун хийх зардал
– Мөнгөн хандив

Гарах үр дүн:
– Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулна
– Олон нийтэд нөлөөлнө

БҮРТГҮҮЛЭХ

Ахиллис хүүхэд-Багачуудын гүйлт-2016 Achilles Kids FUNRUN2016
Гүйлтэнд оролцох шалгуур

  • Гүйлтийн хураамж болох 4999 төгрөгийг Ариг банкинд дахь Ахиллис Монгол ОУБ – ын 2100112266 дансанд Гүйлгээний утга дээр утасны дугаар овог нэр нас, “Ахиллис хүүхэд-Багачуудын гүйлтийн хураамж” гэж бичиж хийнэ. Футболка авах бол футболканы төлбөрийн хамт хийнэ.
  • Баримтын дугаарыг бүртгүүлэхдээ ашиглана уу.
  • Гүйлтэнд орохдоо зориулалтын биеийн тамирын хувцас, пүүз, кэттэй ирнэ.
  • Асран хамгаалагч, эцэг эхийн харгалзах хүнгүй хүүхдийг оруулахгүй болно.
  • Насны хязгаар 5-14
  • Хүүхэд бүр төрсний гэрчилгээ, төлбөрийн баримтын дагуу энгэрийн дугаар олгогдоно
  • Бүх хариултыг крилл үсгээр бичнэ үү.

Хөгжлийн бэрхшээлтэй боловч идэвхтэй амьдарч, спортоор хичээллэн өөрийгөө хөгжүүлэх зорилготой залууст сургалт явуулах туршлагатай багш, дасгалжуулагч, хувь хүмүүсийг дэмждэг хөтөлбөр юм. Дасгалжуулагчаар ажиллахыг хүссэн хүмүүсийн өргөдлийг хүлээн авч шалгаруулан гэрээ хийж хамтран ажиллах боломжтой.

Зорилтот хүн ам:

Мэргэжлийн спортын дасгалжуулагч багш нар

Хандивын зориулалт:

  • Сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж
  • Заалны түрээс
  • Хөгжлийн бэрхшээлтэй багшийн унааны зардал

Юу хандивлаж болох вэ?

  • Заал ашиглуулах
  • Сургалтын хэрэгсэл
  • Шатахууны зардал
  • Цэвэр ус, ундаа
  • Бэлтгэлийн үеийн хүнс, нэмэлт тэжээл
  • Мөнгөн хандив

Гарах үр дүн:

  • Спортын сургалтын чанар сайжирна
  • Тамирчдын тоо нэмэгдэнэ

Дасгалжуулагчийн  үүрэг

  • Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад спортын сургалтыг гэрээний дагуу мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, тэмцээнд бэлдэнэ

Дасгалжуулагчийн  эрх, хариуцлага

  • Ахиллис Монгол олон улсын байгууллагыг төлөөлөх
  • Дасгалжуулагч авч байгаа хүнд итгэл үнэмшил төрүүлж, амжилтаа бататгах сэдэл өгөх
  • Төлөвлөсөн хугацаа, гэрээний дагуу ажиллах
  • Ахиллис Монгол олон улсын байгууллагын аливаа арга хэмжээ, спортын үйл ажиллагаанд шууд оролцох, зохион байгуулах
  • Сургалтанд хамрагдсан хүмүүсийн явцын үнэлгээний хүснэгтийг дагах, тайлагнах

Дасгалжуулагчийн  баримтлах зарчмууд

  • Мэргэжлийн ёс зүйн түгээмэл зарчмыг баримтлан ажиллах
  • Сайн сонсогч байх
  • Өөрчлөлтөнд манлайлагч байх
  • Бусдыг уриалагч, дэмжигч байх

Дасгалжуулагчид тавих шаардлага

  • Хөгжлийн бэрхшээлтэй бол түүнийгээ аль хэдийнээ зохицуулж сурсан байх
  • Улаанбаатар хотод суурин амьдардаг байх
  • Сүүлийн 5 жилд архи, мансууруулах бодис хэрэглээгүй байх
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй
  • Гэрээний дагуу заасан сургалт, үйл ажиллагаанд цаг тухайд бие даан хүрэлцэн ирэх боломжтой
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах, хамтран ажиллах чин хүсэл эрмэлтэй байх

Сургалтанд тавигдах шаардлага

  • Сургалтын агуулгаа бэлдэж батлуулах
  • Сургагч багшын туршлагатай байх
  • Мэргэжлийн спортын зэрэг цолтой байх
  • Сургалтын дараах үнэлгээ хийх төлөвлөгөөтэй байх

Цаг хугацааны хэмжүүр:

  • Нэг жилийн гэрээ хийнэ
  • Жилд дор хаяж дөрвөн сургалт хийнэ
  • Нэг удаад 10 хүнд зориулна

Дасгалжуулагчдын боломж

  • Дасгалжуулагч  болсоноор туршлагаа бусдад түгээнэ
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын идэвх сайжрахад тусалснаар нийгэмийн хариуцлагатай иргэний үлгэр дуурайлал болно
  • Мэргэжлийн хувьд улам чадваржина

Хөтөлбөрт хамрагдах үйл явц

  • Өргөдлийн маягт бөглөх
  • Гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт өгөх
  • Ганцаарчилсан ярилцаганд орох
  • Хувь хүний болон ажил хэргийн талаас 2 хүний дэмжих захидал авчрах

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@achillesmongolia.mn хаягаар бичнэ үү.

Хөгжлийн бэрхшээлтэй, гэмтлийн дараах нөхөн сэргээлт хийх шаардлагатай хүмүүст амьдрах ур чадварын сургалт явуулах туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгч, хувь хүмүүсийг дэмжсэн хөтөлбөр юм. Амьдрах ур чадварын сургалт, зөвлөгөө авахыг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн хүсэлтийн дагуу өргөдлийг хүлээн авч, сургагч багштай гэрээ хийж хамтран ажиллана.

Зорилтот хүн ам:

Мэс заслын дараах хөдөлмөрийн чадвар алдсан иргэд /эмнэлэгт суурилсан үйл ажиллагаа/

Хандивын зориулалт:

Мэс засал хийлгэсний дараах нөхөн сэргээлт, эргэн босоход чиглэсэн амьдрах ухааны сургалт, мэдээлэл, хангамжууд

Юу хандивлаж болох вэ?

  • Хиймэл хөл, гарын эд хэрэгсэл
  • Эмнэлгийн туслах хэрэгсэл
  • Сургалтын хэрэгсэл
  • Сургалтын тоног төхөөрөмж
  • Мөнгөн хандив
  • Шатахууны зардал
  • Цэвэр ус, ундаа

Гарах үр дүн:

  • Эмнэлэгт хэвтэж буй хөдөлмөрийн чадвар алдсан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн нөхөн сэргээх, өөрийгөө хэрхэн арчлах, хөл дээрээ хэрхэн босох зэрэг үйл ажиллагаанд хувь нэмэр оруулна
  • Ганцаарчилсан зөвлөгөө авах, зааварчилгаа боловсруулахад туслана

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@achillesmongolia.mn хаягаар бичнэ үү.

Нью-Йорк хотын марафон

Ахиллисийн тамирчид болон Сайн дурынхан дэлхийн олон улсын марафонд эх орноо төлөөлөн оролцож, үүгээрээ дамжуулан ямар нэгэн асуудлыг хөндөн, бусдыг уриалдаг. Монголын Ахилчуудын хувьд энэ гараа 2014 оноос эхэлсэн бөгөөд анх 2 тамирчин оролцож байсан бол энэ жил тамирчин, хөтөч нийлсэн 12 хүн орохоор бэлтгэж байна.

Дэлхийн таван тивд зохион байгуулагддаг энэ үйл ажиллагааны хувьд цар хүрээ, ач холбогдлоороо хамгийн том нь Нью-Йорк хотын марафон юм. Жил бүр 300 мянга гаруй хүн бүртгүүлж, тэдгээрээс гүйлтийн туршлага, өмнөх гүйлтүүдийн үзүүлэлт зэргийг харгалзан сугалааны журмаар шигшиж 50.000 гаруй хүнд эрх олгодог. Харин Ахиллисийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй тамирчид гэдэг утгаараа бусад нэр хүндтэй тамирчдын адилаар давхар шигшилтэнд оролгүйгээр шууд орох эрхтэй байдгаараа давуу талтай.

Улс орон бүрт байгаа Ахиллисийн салбараа төлөөлж жил бүр 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Нью-Йорк хотын марафонд оролцдог. Өнгөрсөн онд Монгол улсаас анх удаа гар дугуйн төрлөөр П.Энхманлай,  хиймэл хөлөн дээр гүйгч О.Саранчулуун нар оролцож замаа амжилттэй дуусгасан. Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 6 тамирчин эх орноо төлөөлөн хөтчийн хамт 10-р сарын сүүлээр АНУ-ыг зорино.

Зорилтот хүн ам:

Ахилли Монгол салбарын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид

Хандивын зориулалт:

Гадаадын болон үндэсний марафонд оролцоход замын зардал

Юу хандивлаж болох вэ?

  • Замын зардал, мөнгөн хандив
  • Онгоцны тийз /орон нутгийн болон дотоодын нислэгийн зардал/
  • Спортын хувцас хэрэгсэл
  • Амин дэм бэлдмэлүүд
  • Бэлтгэлд зориулагдсан хоол хүнс

Гарах үр дүн:

  • Ахиллис Монголын нэр хүнд олон улсад танигдана
  • Жил бүр нэгдсэн уриатай гүйх учраас нийгмийн нөлөөллийн ажил болно